Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн 2026.08.19 03:04:15
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь giveaway.mn платформыг ашиглахтай холбоотойгоор хэрэглэгч болон giveaway.mn-ийн хооронд байгуулагдсан хууль зүйн хүчин төгөлдөр гэрээ болно. Платформд бүртгүүлэх болон ашиглахын өмнө хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг бүрэн уншиж, танилцан ойлгож, хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Платформыг ашиглаж эхэлсэн, бүртгэл үүсгэсэн, тасалбар худалдан авсан эсхүл giveaway-д оролцсон тохиолдолд хэрэглэгч дээрх нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Нэр томьёо. "Giveaway" гэж платформ дээр зарлагдсан шагнал бүхий тодорхой оролцооны нэгжийг; "тасалбар" гэж тухайн giveaway-д оролцох нэг эрхийг; "ялагч тодруулалт" гэж giveaway хаагдсаны дараа ялагчийг тодруулах системийн ажиллагааг; "оролцоо" гэж нэг хэрэглэгчийн худалдан авсан буюу эзэмшиж буй тасалбаруудын нэгдлийг тус тус ойлгоно.
1. Платформын үүрэг
1.1. Платформ нь giveaway-г шударга, ил тод, нотлогдохуйц байдлаар зохион байгуулах үүрэгтэй бөгөөд хэрэглэгчид системийн дүрмийн дагуу оролцох боломжийг хангана.
1.2. Платформ нь giveaway бүрийн тасалбар, оролцоо, төлбөр болон ялагч тодруулалтын үр дүнг үнэн зөв, найдвартай байдлаар системд бүртгэж, хадгалж, боловсруулах үүрэгтэй.
1.3. Платформ нь тасалбарын үлдэгдэл, зарагдсан тасалбарын тоо, оролцогчдын жагсаалт болон giveaway-н төлөвийг бодит цагийн горимд хэрэглэгчид харуулах үүрэгтэй.
1.4. Платформ нь ялагч тодруулалтын үр дүнг тухайн үед бүртгэгдсэн тасалбарын жагсаалт, нээгдсэн үр (seed) болон нийтэлсэн баталгаа (commitment)-тай хамт хадгалж, гуравдагч этгээд бие даан шалгах боломжийг хангана.
1.5. Платформ нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл, бүртгэлийн өгөгдөл болон системийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.
1.6. Платформ нь системийн хэвийн ажиллагааг хангах боловч 100% тасралтгүй ажиллагааг баталгаажуулахгүй бөгөөд техникийн засвар, шинэчлэлт болон урьдчилан мэдэгдэлгүй саатал үүсэх боломжтойг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.
1.7. Бүх тасалбар, төлбөр, оролцоо, timestamp болон ялагч тодруулалтын түүхийг системд бүрэн бүртгэж, шаардлагатай тохиолдолд шалгалт болон маргаан шийдвэрлэх зорилгоор ашиглана.
1.8. Платформ нь bot ашиглалт, автоматжуулсан худалдан авалт, хуурамч бүртгэл, олон бүртгэл үүсгэх болон бусад зохиомол үйл ажиллагааг илрүүлэх, хязгаарлах, зогсоох эрхтэй бөгөөд үр дүнг системийн лог болон өгөгдөлд үндэслэн эцэслэн баталгаажуулна.
1.9. Техникийн алдаа эсхүл системийн доголдол илэрсэн тохиолдолд платформ нь тухайн giveaway-г түдгэлзүүлэх, цуцлах эсхүл засварлах эрхтэй. Гэхдээ ялагч тодруулалт хийгдэж, үр нээгдсэний дараа үр дүнг өөрчлөх, дахин тодруулах боломжгүй — нийтлэгдсэн, шалгагдахуйц үр дүн эргэж татагдахгүй.
1.10. Платформ нь төлбөр тооцоог гуравдагч этгээдийн үйлчилгээ (QPay, банк болон бусад)-ээр дамжуулан гүйцэтгэх бөгөөд эдгээр үйлчилгээний доголдол, саатал, алдаанаас үүдэлтэй асуудалд шууд хариуцлага хүлээхгүй.
1.11. Платформ нь хэрэглэгчийн үйл ажиллагаа, худалдан авалтын түүх, оролцооны түүх болон системийн логийг тодорхой хугацаанд хадгалах бөгөөд дотоод хяналт болон аудит хийх эрхтэй.
2. Хэрэглэгчийн үүрэг
2.1. Хэрэглэгч нь платформд Discord-оор нэвтэрч бүртгүүлэх бөгөөд үнэн зөв, бодит мэдээлэл ашиглах, шаардлагатай тохиолдолд платформоос нэмэлт баталгаажуулалт хийлгэхийг зөвшөөрнө.
2.2. Хэрэглэгч нь тасалбар худалдан авахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг бүрэн уншиж танилцах, ойлгох, хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
2.3. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаагүй, уншаагүй гэх үндэслэлээр өөрийн хийсэн үйлдэл болон үүссэн үр дагавраас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
2.4. Хэрэглэгч нь өөрийн Discord бүртгэл болон платформд нэвтрэх эрхийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах бөгөөд эдгээрийг бусдад дамжуулснаас үүдэн гарсан хохиролд giveaway.mn хариуцлага хүлээхгүй.
2.5. Хэрэглэгч нь бусдын бүртгэл, эсхүл гуравдагч этгээдийн дансыг ашиглахгүй байх үүрэгтэй.
2.6. Хэрэглэгч нь нэгээс олон бүртгэл үүсгэх замаар нэг хүнд ногдох тасалбарын хязгаарыг тойрч гарах оролдлого хийхгүй.
2.7. Хэрэглэгч нь bot, автомат скрипт, макро болон аливаа автоматжуулсан систем ашиглан тасалбар худалдан авахгүй, оролцохгүй.
2.8. Хэрэглэгч нь платформын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, системийн алдаа, доголдлыг ашиглан давуу байдал бий болгох аливаа үйлдэл хийхгүй.
2.9. Хэрэглэгч нь тасалбар худалдан авахаас өмнө тухайн giveaway-н шагнал, нэг тасалбарын үнэ, нийт тасалбарын тоо, нэг хүнд ногдох хязгаар болон хаагдах нөхцөлийг шалгах үүрэгтэй.
2.10. Хэрэглэгч нь ялсан тохиолдолд шагналаа хүлээн авахтай холбоотой шаардлагатай мэдээллийг платформ болон зохион байгуулагчид тогтоосон хугацаанд ирүүлэх үүрэгтэй.
2.11. Хэрэглэгч нь бусад оролцогчийг доромжлох, сүрдүүлэх, эсхүл шударга оролцоонд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл хийхгүй.
2.12. Хэрэглэгч нь giveaway.mn-ийн Discord серверийн гишүүн байх шаардлагыг хангасан байх бөгөөд оролцох эрхийг шалгах явцад тухайн шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалт хийгдэхгүй байж болно.
3. Тасалбар, оролцоо, төлбөр
3.1. Тасалбар нь зөвхөн giveaway.mn платформ дотор, зөвхөн тухайн giveaway-д оролцох зориулалттай оролцох эрх бөгөөд санхүүгийн хэрэгсэл, үнэт цаас, цахим мөнгө эсхүл аливаа төрлийн мөнгөн хөрөнгө биш.
3.2. Тасалбарыг бэлэн мөнгөөр солих, буцаан авах, бусад giveaway руу шилжүүлэх эсхүл гуравдагч этгээдэд дамжуулах боломжгүй.
3.3. Нэг тасалбарын үнэ болон нийт тасалбарын тоог giveaway нээгдэхээс өмнө тогтоож, платформ дээр нийтэлнэ. Giveaway нээгдсэний дараа тухайн үнэ, тасалбарын нийт тоо болон шагнал өөрчлөгдөхгүй.
3.4. Giveaway нь дараах хоёр хэлбэрийн аль нэг байна:
Төлбөртэй — тодорхой тооны тасалбартай, нэг тасалбарын үнэтэй. Тасалбар бүрэн зарагдсан үед эсхүл зохион байгуулагч гараар хаасан үед оролцоо дуусна. Урьдчилан товлосон хаагдах хугацаа байхгүй.
Үнэгүй — төлбөргүй, нэг хүн зөвхөн нэг удаа оролцоно. Тухайн giveaway нь урьдчилан зарласан хугацаанд хаагдана.
3.5. Нэг хэрэглэгчийн худалдан авч болох тасалбарын дээд хязгаарыг giveaway тус бүрд тогтоож болох бөгөөд түүнийг giveaway-н хуудсанд харуулна.
3.6. Тасалбар худалдан авах үйлдэл нь захиалга → төлбөр → баталгаажуулалт гэсэн дарааллаар явагдана. Захиалга үүсэхэд сонгосон тасалбарууд түр хадгалагдах бөгөөд 30 (гучин) минутын дотор төлбөр хийгдээгүй тохиолдолд тухайн тасалбарууд автоматаар чөлөөлөгдөж, бусад хэрэглэгчид нээлттэй болно.
3.7. Тасалбар нь зөвхөн төлбөр амжилттай баталгаажсаны дараа оролцоонд тооцогдоно. Төлбөр хийгдээгүй эсхүл хугацаандаа баталгаажаагүй захиалга нь оролцоо биш бөгөөд ялагч тодруулалтад ямар ч жин үүсгэхгүй.
3.8. Төлбөрийг QPay болон платформ дээр зарласан бусад төлбөрийн сувгаар гүйцэтгэнэ. Гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээний нөхцөл нь тухайн үйлчилгээг ашиглахад нэмэлтээр хамаарна.
3.9. Төлбөр төлж баталгаажсан тасалбарын төлбөрийг буцаан олгохгүй. Хэрэглэгчийн алдаатай үйлдэл, төхөөрөмжийн доголдол, сүлжээний саатал эсхүл санаа өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар тасалбарыг цуцлах, буцаах боломжгүй.
3.10. Хэрэв giveaway зохион байгуулагчийн шийдвэрээр цуцлагдвал ялагч тодруулалт хийгдэхгүй бөгөөд төлбөр төлсөн оролцогчидтой хийх тооцоог платформоос гадуур, тухайн үеийн зарласан журмын дагуу шийдвэрлэнэ.
3.11. Тасалбартай холбоотой бүх хөдөлгөөн, үлдэгдэл, төлбөрийн баталгаажуулалт нь зөвхөн платформын серверийн бүртгэл, лог мэдээлэлд үндэслэн эцэслэн тодорхойлогдоно.
3.12. Хэрэглэгчийн төхөөрөмж дээр харагдах мэдээлэл болон серверийн мэдээлэл хоорондоо зөрүүтэй тохиолдолд серверийн мэдээлэл эцсийн шийдвэр болно.
4. Ялагч тодруулалт ба түүний нотолгоо
4.1. Ялагчийг тохиолдлын зарчмаар, эзэмшсэн тасалбарын тоотой шууд хамааралтай магадлалаар тодруулна. Өөрөөр хэлбэл N тасалбар эзэмшсэн оролцогчийн ялах магадлал нь 1 тасалбар эзэмшсэн оролцогчийнхоос N дахин их байна.
4.2. Giveaway нээгдэхийн өмнө платформ нь ялагч тодруулахад ашиглагдах үрийн баталгааг (commitment) нийтэлнэ. Энэхүү баталгаа нь эхний тасалбар зарагдахаас өмнө үүсэх бөгөөд үрийг урьдчилан тогтоосон гэдгийн нотолгоо болно.
4.3. Ялагч тодруулалт хийгдсэний дараа платформ нь үрийг (seed) нээж нийтэлнэ, мөн тухайн үед бүртгэгдсэн бүх тасалбарын жагсаалтыг хөдөлгөөнгүй хэлбэрээр хадгална.
4.4. Нийтэлсэн баталгаа, нээгдсэн үр болон тасалбарын жагсаалтыг ашиглан хэн ч ялагчийг дахин тооцоолж шалгах боломжтой. Шалгах хуудас нь giveaway тус бүрийн нийтийн хаягаар нээлттэй байна.
4.5. Ялагч тодруулалт нь эцсийн бөгөөд эргэж татагдахгүй. Үр нээгдэж, үр дүн нийтлэгдсэний дараа тухайн giveaway-г дахин тодруулах, цуцлах эсхүл ялагчийг өөрчлөх боломжгүй.
4.6. Тасалбар огт зарагдаагүй эсхүл ямар ч баталгаажсан оролцоо байхгүй тохиолдолд ялагч тодруулалт хийгдэхгүй.
4.7. Ялагч тодруулалт нь giveaway хаагдсаны дараа автоматаар дараалалд орж гүйцэтгэгдэнэ. Техникийн шалтгаанаар хойшлох боломжтой бөгөөд энэ нь үр дүнд нөлөөлөхгүй — үр болон тасалбарын жагсаалт аль хэдийн тогтсон байна.
4.8. Ялагч тодруулалтын алгоритм, түүний нотолгооны арга барил нь платформын нийтэлсэн тайлбарын дагуу байх бөгөөд хэрэглэгчийн төхөөрөмж дээрх дүрслэл (анимаци гэх мэт) нь зөвхөн үзүүлэлт болохоос үр дүнг тодорхойлохгүй.
5. Шагнал гардуулах
5.1. Платформын үүрэг нь ялагчийг тодруулах, үр дүнг нотолгооны хамт нийтлэх болон ялагчид мэдэгдэх хүртэл байна.
5.2. Шагналыг платформоос гадуур, ялагч болон зохион байгуулагч хоёрын хооронд шууд гардуулна. Платформ нь хүргэлт, гаалийн бүрдүүлэлт, баталгаат засвар үйлчилгээ болон шагналын чанартай холбоотой асуудалд тал болохгүй.
5.3. Ялагч нь платформоос ирсэн мэдэгдлийн дагуу тогтоосон хугацаанд холбоо барих үүрэгтэй. Хугацаанд холбоо бариагүй тохиолдолд шагнал олгох журмыг зохион байгуулагч тогтооно.
5.4. Шагналтай холбоотой татвар, хураамж болон бусад төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
6. Хариуцлагын хязгаар giveaway.mn нь дараах нөхцөл байдлаас үүдэн гарсан аливаа шууд болон шууд бус хохирол, алдагдал, ашиг алдагдах, эсхүл боломж алдах зэрэг үр дагаварт хариуцлага хүлээхгүй:
6.1. Давагдашгүй хүчин зүйлс (байгалийн гамшиг, гал түймэр, үер, дайн, үймээн самуун, төрийн шийдвэр, цахилгаан болон интернетийн тасалдал, эсхүл бусад урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал).
6.2. Хэрэглэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, хайхрамжгүй байдал, буруу ойлголт, эсхүл системийг буруу ашигласнаас үүдэн гарсан аливаа хохирол.
6.3. QPay, банк болон бусад гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээний доголдол, саатал, татгалзал, эсхүл буруу гүйлгээ.
6.4. Хэрэглэгчийн төхөөрөмж, интернет холболт, програм хангамж, сүлжээний доголдол болон түүнээс үүдэлтэй саатал, мэдээлэл алдагдал.
6.5. Платформын түр хугацааны доголдол, системийн засвар, шинэчлэлт, эсхүл үйлчилгээний тасалдал.
6.6. Тасалбар худалдан авах боломж алдагдах, төлбөр хугацаандаа хийгдээгүйгээс захиалга цуцлагдах, эсхүл giveaway бүрэн зарагдсанаас оролцох боломж алдагдсанаас үүдэх аливаа хохирол.
6.7. Ялагч тодруулалтад ялаагүй гэх үндэслэлээр гарах аливаа шаардлага. Оролцоо нь ялалтын баталгаа биш бөгөөд магадлалын үр дүнг хэрэглэгч урьдчилан хүлээн зөвшөөрсөнд тооцно.
6.8. Шагналыг гардуулах явцад зохион байгуулагч болон ялагч хоёрын хооронд үүссэн маргаан, хүргэлтийн саатал, эд зүйлийн гэмтэл.
6.9. Платформ нь ямар ч тохиолдолд шууд бус, санамсаргүй, тусгай болон үр дагаврын шинжтэй хохиролд (indirect or consequential loss) хариуцлага хүлээхгүй.
7. Маргаан шийдвэрлэх
7.1. Маргаан үүссэн тохиолдолд талууд эхний ээлжинд харилцан зөвшилцөх, албан ёсны сувгаар (платформын дэмжлэгийн систем, Discord, имэйл эсхүл заасан бусад сувгууд) дамжуулан шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
7.2. Хэрэглэгч маргаан гарсан тухай хүсэлтээ тодорхой баримт, тайлбарын хамт платформоос тогтоосон хугацаанд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн маргааныг авч хэлэлцэхгүй байж болно.
7.3. Маргаан шийдвэрлэх явцад платформын серверийн лог, timestamp, гүйлгээний бүртгэл, өгөгдлийн сангийн мэдээлэл болон нийтэлсэн нотолгоо (баталгаа, нээгдсэн үр, тасалбарын жагсаалт) нь үндсэн бөгөөд хамгийн өндөр нотлох хүчинтэй баримтад тооцогдоно. Хэрэглэгчийн төхөөрөмж дээр харагдах мэдээлэл, screenshot болон гуравдагч талын баталгаагүй баримт нь дангаараа шийдвэр гаргах үндэслэл болохгүй.
7.4. Ялагч тодруулалтын үр дүнтэй холбоотой маргааныг нийтэлсэн нотолгоог дахин тооцоолох замаар шалгана. Тооцоолол нь нийтэлсэн үр дүнтэй нийцэж байвал уг үр дүн эцсийн байна.
7.5. Платформ нь маргааныг шалгах, дүгнэх болон эцсийн шийдвэр гаргах эрхтэй бөгөөд тухайн шийдвэр нь платформын үйл ажиллагааны түвшинд эцсийн хүчинтэй байна.
7.6. Хэрэглэгч платформын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий шүүхэд хандах эрхтэй боловч платформын системийн бүртгэл, лог мэдээлэл нь үндсэн нотлох баримтад тооцогдоно.
7.7. Худал, үндэслэлгүй эсхүл системийг залилах зорилготой маргаан гаргасан тохиолдолд платформ нь хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, бүртгэлийг түр түдгэлзүүлэх эсхүл бүрмөсөн хаах эрхтэй.
8. Нөхцлийн өөрчлөлт
8.1. giveaway.mn нь үйлчилгээний нөхцөл, дүрэм, бодлого болон платформын үйл ажиллагаатай холбоотой аливаа өөрчлөлт оруулах эрхтэй.
8.2. Өөрчлөлт орсон тохиолдолд хэрэглэгчдэд дор хаяж 7 (долоо) хоногийн өмнө платформ дээр болон giveaway.mn-ийн албан ёсны сувгаар дамжуулан мэдэгдэнэ.
8.3. Хэрэглэгч өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш платформыг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд тухайн өөрчлөлтийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
8.4. Аюулгүй байдал болон залилангаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэх хугацааг хязгаарлах эсхүл шууд хэрэгжүүлэх эрхтэй.
8.5. Өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нээгдэх giveaway болон хийгдэх худалдан авалтад хамаарна. Аль хэдийн нээгдсэн giveaway-н шагнал, тасалбарын үнэ, тасалбарын тоо болон нийтэлсэн баталгаа өөрчлөгдөхгүй.
8.6. Хэрэглэгч өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бүртгэлээ хаалгах хүсэлт гаргах эрхтэй. Бүртгэл хаагдсан ч аль хэдийн баталгаажсан оролцоо нь тухайн giveaway-н ялагч тодруулалтад хэвээр оролцоно.